2500 гаруй үүргэвчтэй аялагчдад тусалжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.02-нд нийтлэгдсэн

2500 гаруй үүргэвчтэй аялагчдад тусалжээ

Нийслэлийн хэмжээнд жилд 23-25 мянган жуулчдыг хүлээн авдаг. Тэдгээрийн олонх нь нэгдсэн журмаар тусгай хөтөлбөрийн дагуу хөтөч хөлслөн аялдаг бол 10-15 хувь нь хувиараа цөөн бүлээр аялдаг байна. Тэдгээр жуулчдын амь нас, эрүүл мэнд баталгаатай байдаггүйн дээр хаагуур хэрхэн аялах, монголчуудтай хэрхэн харилцахаа мэдэхгүй байх нь олонтаа. Тиймээс нийслэлийн Аялал жуулчлалын газраас “үүргэвчтэй жуулчид”-д туслах ажлыг өрнүүлдэг байна. Өнгөрсөн онд л гэхэд 2500 гаруй жуулчдад мэдээлэл түгээн, анхан шатны тусламжийг хүргэсэн байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж