Өнгөрсөн сарын 24, энэ сарын 4-нд болсон төрийн албан хаагчийн шалгалтад 570 хүн орж, 217 ажлын байранд 506 хүн тэнцсэнийг нөөцөд бүртгэсэн байна. Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаанаар Гаалийн ерөнхий газраас зохион байгуулсан сонгон шалгаруулалтад үндэслэн “Гаалийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэнээс мэргэшлийн шалгалт авах журам”-д “Гаалийн байгууллагад анх орох иргэн дөрвөн үе шаттай шалгалт өгч, шалгалт бүрт тэнцсэн иргэн гаалийн байгууллагад орох, гадаад хэл, компьютерийн мэдлэгийн шалгалтыг босго оноотой болгох” зэрэг нэмэлт өөрчлөлт оруулах нийслэл хот, Баянхонгор, Дорнод, Дундговь, Сүхбаатар, Ховд, Хэнтий аймагт зохион байгуулсан төрийн албаны мэргэшлийн шалгалтын дүн, тэнцсэн иргэдийг нөөцөд бүртгэх асуудлыг хэлэлцжээ.
С.Сүрэн