МУ-ын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди
Буурлын
буян дундаршгүй. Та бидний дээдэс эх орон, газар шороо, уул усаа хадгалж
хамгаалж үлдээсэн. Туурга тусгаар төр улсаа бэхжүүлж үлдээсэн. Эрдэнэт мал
сүргээ өсгөн өвлүүлж үлдээсэн. Эх орны эрдэс баялгийг манаж хайрлаж үлдээжээ.
Эцэг өвгөдөөс улбаалсан их түүх соёл, эх хэлээ уламжлан дамжуулсан.
Өнөөгийн
бидний эдэлж хэрэглэж байгаа бүхнийг хэн бүтээж үлдээсэн бэ? Буянтай буурлууд.
Буурлуудынхаа
буянаар орох орон, оочих аяга, хөл дүүжлэх унаа, хөлдөө углах гуталтай яваа
билээ бид. Аав ээжээ хайрладагийн адилаар ахмад буурлуудаа алагчилалгүй
хайрлаж, дээдлэх үүрэгтэй бүгдээрээ.