Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Хайртай чамдаа

Хайраа
би чамдаа хэчнээн сайхан байсан тухайгаа, хэчнээн удаан үргэлжлэх тухай
ярьж өгье. би юун түрүүн тэртээх зуны нэгэн үдшийг байнга санадаг юм.
тэр үдшийг би бидний хайрын үр соёолсон үдэш гэж боддог юм. чиний минь
адтай аальгүй зан, ихэмсэг бардам байдал чинь таалагдсан ч дараа нь
хэрхэн уяхан зөөлөн болох хэчнээн эмзэг энхрий ялдам болохыг чинь би
мэдэрсэн юм. эмэгтэй хүний сайхан гэж болох бүхий л ааш аягийг тэр орой
чамаас л би олж харсан юм хайраа. тийм гэхийн аргагүй нэгэн дотно
мэдрэмж л тэр оройг чимж байсан гэж хэлнэ дээ. чамайгаа зүрхэн нүдээр
олж харсан анхны шөнө.

тэр л цаг, тэр л мөчөөс эхлэн би чиний тухай бодлоор өвдөж эхэлсэн.
би хайрыг нэг бодлын зовлон гэдгийг ойлгож авсаан. гэхдээ би өөрөө
зовохыг хүсэж, тэр зовлонт өвчнөөр өөрөөн өвдөх гэж хэчнээн тэмүүлдэг
болсоноо гайхдаг юм.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж