Дөрөвдүгээр сарын 2-ны баяр

Хуучирсан мэдээ: 2010.04.02-нд нийтлэгдсэн

Дөрөвдүгээр сарын 2-ны баяр

1967 оноос эхлэн Хүүхдийн номын олон улсын зөвлөлийн (International Board on Books for Young People, IBBY) шийдвэрээр Данийн үлгэрийн агуу зохиолч Ганс Христиан Андерсены (Hans Christian Andersen) төрсөн өдрөөр Олон улсын хүүхдийн номын баярын өдрийг (International Children"s Book Day) тэмдэглэж байхаар болжээ. Жил бүр IBBY-гийн  Үндэсний салбар энэ баярыг гардан явуулж жилийнхээ сэдвийг гарган түүний дагуу арга хэмжээ зохиодог. Энэ олон улсын өдрийг зорилго нь хүүхдэд бага наснаас нь номонд дуртай болгох явдал ажээ.

Белорусс, Орос хоёрын ард түмний нэгдлийн өдөр. 1996 оны энэ өдөр Борис Ельцин, Александр Лукошенко хоёр “Орос, Белоруссийн хамтын нийгэмлэгийг  байгуулж байгаа тухай” гэрээнд гарын үсэг зурсан байна. Гэвч өнөө үед хоёр орныг нэгтгэх талаар улам  цөөн ярих болжээ.

Агуу баасан гариг. Христийн шашинтнууд энэ өдөр ертөнцийн эзний загалмайд цовдлуулан өнгөрсөн, түүнийг загалмайгаас авч нутаглуулсныг дурсан тэмдэглэдэг ажээ. Евангелийн 12 уншлагийг сүм хийдэд хурж, сүсэгтэн олон зул асаан Христийг дурсдаг гэнэ. Энэ өдөр ертөнцийн эзэн өөрийгөө золиос болгосон гэх учир баасан гаригт гашуудал хийдэггүй ажээ. Энэ өдөр харин мацаг барьдаг.

Аргентинд дайнд амь үрэгддэгсэд ба ахмад дайчдын өдрийг 2001 оноос хойш тэмдэглэдэг. Мальвины (Фолклендын) арлыг Их Британи  1833 онд эзэлсэн ба ХХ зуунд Аргентин тэр газраа эргүүлэн авахаар оролдсон юм. 1982 оны дөрөвдүгээр сарын 1-нд Аргентины цэрэг аралд буун Британийн цэргийн хуаранд төрийн далбаагаа хатгасан байна. Үүний хариуд Их Британи Аргентинтай дмпломат холбоогоо таслан дайн хийж арлыг эргүүлэн авсан юм. Аралын эргийн 1000 метрын гүн нефтийн асар том орд байгаа нь арлын маргааны гол шалтгаан юм. Дайны ажиллагаа зургадугаар сарын 14 хүртэл үргэлжлэн дараа нь гал зогсоох гэрээнд гарын үсэг зурсан байна. Аргентинчууд 648 цэргийн албан хаагчаа алдаж бараг 4000 хүн эрэмдэг зэрэмдэг болон эргэж иржээ. Мальвины сөргөлдөөний 200 орчим ахмад дайчид дараа нь амиа егүүтгэсэн байлаа.

Үйл явдал

1698 он. Оросын I Пётр хаан газрын татварын асуудлыг хааны оролцоотойгоор хэлэлцсэн Британийн парламентын хоёр танхимын хуралдаанд суужээ. Австрийн Элчин сайд энэ талаар дараа нь Венад мэдээлэхдээ “Парламентын хуралдаан гэдгийг мэдэхгүй Москвагийн хаан байшингийн дээвэр дээрээс жижиг цонхоор хуралдааныг харж сонирхлоо. Тэр нь хэн нэгэнд ер бусын зүйлийн тэр өдөр харсан гэж хэлэх боломж олгов. Хааныг  ширээнд  нь эзэн хааныг дээвэр дээр зэрэг харсан ажээ. “Хамжлагууд нь хаандаа үнэнийг хэлж байгааг сонсоход таатай байлаа” гэж Петр дараа нь хэлсэн байв. Петрт мөн хамтын шийдвэр гаргаж байгаа нь нэг хүний засаглалаас дээр харагдсан гэдэг.

1792 он 218 жилийн өмнө АНУ-д зоос, гоёлын ордон байгуулсан байна. АНУ-ын Зоос, гоёлын ордон өдөр тутам 50 сая хүртэл янз бүрийн үнэлгээтэй мөнгө гаргах хүчин чадалтай. АНУ-ын Зоос, гоёлын ордон америк валютын металл зоосыг зутгахаас гадна АНУ-ын алтан сан хадгалдаг Форт-Ноксийн сан, мөнгө хадгалдаг Уэст-Пойнтын сан зэрэг өөрийн салбаруудтай. Мөн эндээс мөнгөн тэмдэгтийг Холбооны нөөцийн системын банкуудад хуваарилах ажиллагааг явуулдаг. 1792 онд батлагдсан хуулийн дагуу АНУ-д цутгасан зоос бүрийн нэг талд Эрх чөлөөний бэлэгдлийг  эрх чөлөө гэсэн үгтэйгээр  алт мөнгөн зоосны нөгөө талд нь бүргэдийг Америкийн нэгдсэн улс гэсэн үгтэйгээр дүрслэх ёстой. Америкийн зоосны гүйлгээнд байх дундаж хугацаа нь 30 орчим жил, цаасан дэвсгэртийнх бол 18 сараас 10 жил хүртэл гэнэ. АНУ нь дурсгалын болон ойг зоос гаргалтаар дэлхийд тэргүүлдэг байна.

1833 он. 177 жилийн өмнө Александра Пушкины “Евгений Онегин” гэх шүлэглэсэн роман хэвлэгдэн гарсан байна. Пушин түүнийг 1823 оны тавдугаар сарын 9-нд эхлэн бичээд 1830 онд дуусгажээ. Тэр өөрөө энэ романтик романаа долоон жил дөрвөн сар 17 өдөр туурвисан гэдэг.  Нэг долоо хоногийн дотор хамгийн анхны хэвлэлтийн 5000 ширхэг ном зарагдсан байлаа.

1958 он.АНУ-ын Ерөнхийлөгч  Эйзенхауэр Америкийн Конгресст Аэронавтик ба сансарын орон зайг судлах үндэсний алба NASA байгуулах хуулийн төслийг 52 жилийн өмнө өргөн барьсан байна. Зөвлөлтийн анхны хиймэл дагуул хөөрсөний дараа Зөвлөлт ба АНУ-ын  сансарын өрсөлдөөн эхэлсэн билээ. Ингээд долдугаар сарын 29-нд NASA байгуулагджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж