Реппер Ja Rule хоёр жил шоронд сууна

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Реппер Ja Rule хоёр жил шоронд сууна

Репперууд нам гүмхэн амьдрана гэж хэзээ ч байдаггүй
бололтой. 2002 оны Грэммийн шагналд нэр дэвшиж байсан реппер Ja Rule буу
зөвшөөрөлгүйгээр биедээ авч явсан, нуусан хэргээр хоёр жил шоронд хоригдох ял
сонслоо. Энэхүү хэрэг нь 2007 оны хэрэг бөгөөд шүүх хурал гурван жил дамнан
үргэлжилж өчигдөр шийдвэрээ гаргажээ. Тэрбээр 2007 оны долдугаар сард Нью-Йорк
хотноо болсон тоглолтын дараа тансаг зэрэглэлийн
Maybach машиныхаа хаалганы хавтсанд гар буу нуусан
байсан нь цагдаагийн шалгалтаар илэрсэн юм.

Өдгөө 36 настай Ja Rule хориглох ялыг торгуулиар солихыг хүссэн ч шүүх түүний хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан байна.

Мөн тус
тоглолтын дараа реппер
Lil
Wayne
зөвшөөрөлгүй галт зэвсэг биедээ авч яван, хар тамхи татаж байгаад цагдаа
нарт баригдан хоёр жил шоронд хоригдсон билээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж