Боловсролтой хятад бүрийг төрийнтөрийн үйлст бэлтгэж байсан уламжлал давах аргагүй саад болж, ёс зүйн хувьд хаагдаад бараг гэмт хэрэг мэт болоод ирэх цагт оюунлиг элит нь амиа хайцаалан дотроо бугшан сэхээтэн болон хувирчээ.
Гэнэтийн бөгөөд эрчимтэйгээр Хятад сэхсэн нь хагас зууны өмнө хэн ч хүлээгээгүй байхад хиймэл дагуул хөөрч олныг алмайруулж байсан шигээр Америкийн хувьд цочирол болсон юм.
Аль аль тохиолдолд нь өрсөлдөгчийн амжилт шуудаас гадна онолын өдөөлт байсан юм.
Хэрэв хүйтэн дайны үеэр Америкт өөрийн системийн давамгайллын тухай сэдэв нь ойлгомжтой байсан бол одоо Хятадтай бүх зүйл тодорхой биш байна. Өндөр үр ашигтай эдийн засаг цаашид коммунист дэглэмтэй зэрэгцээд байж чадах уу? Хэрэв тийм бол ХХ зуунд Барууны ялалтыг амлаад байсан түүхийн төгсгөлийн оронд хоёр үзэл суртлын туульсийн их тулаан XXI зуунд хүлээгдэж байна. Эсрэг талаа сайтар ойлгохын тулд Америк алсаас нэг үгээр өмнөх үеэс нь орж байна.
Хятадад зориулагдсан цуврал үзэсгэлэнг төгсгөж байгаа “Хубилай хаан” нэртэй нэвтэрхий толийн үзэсгэлэн Метрополитен музейд нээгдэн ажиллаж, эдгээр үзэсгэлэнгүүдийн далд утгыг гэрчилж байна. Тэр үзэсгэлэнгээр Хятад анхлан Баруунд нээгдсэн маягаараа үзүүлэгджээ.
Ердийн морь 10 хавиргатай. Сайн морь 12 хавиргатай, гайхалтай адуу нь 15 хавиргатай байдаг. Тэднийг турж эцсэн цагт нь хавирга нь хэрзийгээд ирсэн үеэр тоолж болно. Яг тийм морийг Юанийн Хятадын нэгэн зураач хуйлдаг зурагтаа зуржээ. Нарийн зурагдсан толгой, том гунигтай нүд, дэгжин дүрслэгдсэн хамар ба гоолиг хөл. Турж эцсэн нь түүний үнэн чанарыг нуусангүй.
Хятадын урлаг эртнээс адуу, морьдтой холбогдсон гэж болно. Морь нь урлагийн нэг ёсны хөдөлгүүрийн орлон болжээ. Язгууртнууд эмсийн хүрээлэнгээсээ илүүтэй морьдыг дээдэлж байсан нь учиртай. Адуу морьд баячуудын хамгийн үнэтэй, хамгийн нэртэй тоглоомын нэг байлаа. Юанийн эринд морь нь ялагч, ялагдагч нарт ойлгомжтой нийтлэг, ер бусын бэлгэдэл болсон байлаа.
XIII зуун. Монголын эзэнт улс Киевээс Даду (Бээжин) хүртэл асар уудам нутагтай. Эзэн хааны ширээнд Чингис хааны ач хүү Хубилай сууж байв. Түүнтэй Марко Поло танилцаж, түүний тухай Кольриж бичсэн байлаа. Зургаар түүнийг олон хүн таньдаг болсон байв. Хавтгай том нүүр, нэвтрэшгүй харц, гэхдээ тайвуу, уул мэт ихээхэн эрх мэдлийн жишиг болсон дүр. Хятадыг байлдан дагуулаад тэр үндэстэнг хүйс тэмтрэх гэсэн өөрийн өвөг дээдэстэй Хубилай хаан адилхан биш. Ойн хөрс адуу морьд үржүүлэхэд тохиромжгүй. Хэрэв мориндоо ойртохгүй бол тэр нь монголчуудад хэрэггүй байлаа. Хятадуудыг зөвхөн амьд хүнээс л татвар авч болно хэмээн монголчуудад сургасан тэдний нутаг нэгтэн ухаантай зөвлөх нь аварсан гэх.
Хоёр үе өнгөрөв. Хубилай хаан хятадаар ярьдаг болсон ба тансаглалд дуртай болжээ. Нэн ялангуяа тансаг орд харшид. Гэхдээ өөрөө ордны цэцэрлэгт асарт унтахаа илүүд үзнэ. Хубилай хаан өөрийгөө гял цалаар хүрээлүүлж мөн түүнийг хүрээлэгч нараасаа шаардана. Ёслолд тэд алтан мөнгө болсон гоёлоор гангалан ирцгээнэ. Нүүдэлчин байснаас монголчууд зөөхөд амар нэхмэл, сүлжмэлийн урлагийг илүүд үзнэ. Юанийн үеийн өөр нэг таашаал нь театр болсон байна. Өнөөгийн Бродвейнх шиг оргилуун хурц тод үзвэр хожим Бээжин дуурь болсон юм. Тэр урлаг нь бүдүүлэг нүүдэлчдийг доороос дээш хүртэл сурган иргэншлэлийг тарааж байлаа. Үлдсэн хэсэг нь монголчуудад сонирхолтой биш гэсэн ч тэд хүлцэнгүйгээр хүн бүрт өөрийн шашинаа шүтэхийг зөвшөөрч иржээ.
Боловсролтой давхрагад нь үүнээс болоод амар биш байсан. Бичиг үсэггүй монголчууд төрийн албаны шалгалтыг үгүй болголоо. Түүний хамт орлоготой, нэр хүндтэй албан тушаал алга болов. Тэр нь боловсролын эх сурвалж байж олон зууны турш нийгмийн хөшүүрэг байсан юм. Хятадад гоо сайхны жишиг нь догшин ширүүн дайчин биш эмэгтэй хүн шиг царайтай сурагч залуу байсан ба боловсрол нь бүх хаалгыг нээн өгч байв. Тэр нь эрх мэдэл, мөнгө хөрөнгө өгч байсан юм. Монголын байлдан дагуулалтаар боловсрол тэнд хэрэггүй болсон байна. Сонгодог соёл, бүдүүлэг хоёрын саад давагдашгүй болон тэр 15 хавиргатай морийг санагдуулах болжээ.
Монголчуудын үеэр Хятадын ухаантнууд анхлан улс төрөөс холдсон байв. Тэдэнгүйгээр ёс суртахуунгүй нүцгэн амбици дээр гарч ирлээ. Кунзийн өсгөж торинуулсан “эрдэмтэн мэргэд” тийм улс төрд хэрэггүй байлаа. Боловсролтой хятад бүрийг төрийнтөрийн үйлст бэлтгэж байсан уламжлал давах аргагүй саад болж, ёс зүйн хувьд хаагдаад бараг гэмт хэрэг мэт болоод ирэх цагт оюунлиг элит нь амиа хайцаалан дотроо буглагдан сэхээтэн болон хувирчээ.
Ажил хэргээс холдсон тэд өөртөө зөвтгөл, хичээл олох хэрэгтэй болсон юм. Сонгомол аргаар хүмүүжсэн «Литерати» гэж нэрлэж болох тэр хэсгийн язгууртны санаа бодол монголчуудын ёс дэглэмтэй тааралгүй тэд даянчлалын замыг сонгосон гэж болно.
Өмнө нь төрийн алба барьж байсан нь тэднийг зогсоож байсан саад үгүй болон тэд «цы ю» болох зорилготой болов. Энэ хоёр үсэг нь «үйлдлээ өөртөө зөвтгөх шалтгааныг өөрөөсөө хайх» гэсэн утгыг илэрхийлнэ. Өнөөдөр үүнийг “эрх чөлөө” гэх бөгөөд Юанийн үед тэр нь өөрийн “дур хүсэл” байлаа. Замын хажуу руу шахагдсан литерати орчноосоо нуугдлаа. Баруун байдаг шиг шашин, соёлд оёлд биш Хятадад бол тэднийг нэгтгэдэг байгаль орчиндоо тэд нуугджээ.
Литератийн шүтээн нь шахмал сэхээтнээр дамжсан байгалийн дүрслэл юм. Байгальтай нэгдээд зураач, яруу найрагч, уран бичигч нар урлагт хувьсгалыг хийжээ Тэд дотоод ертөнцийг нээн түүнийгээ дүрслэж чадах болсон билээ.
Өмнөх үеийнхний их уран зураг байгалийн монументализмыг мэддэг байлаа. Хуйлдагш зураг бүр нь ертөнцийн үзэгдлийг гарган хятад “хөдөлгөөнт” мөнхийг зураглал байсан юм. Нөгөө л нэг уул ус, амьтан. Гэхдээ өнгөц харахад үл анзаарагдах өөрчлөлт Юанийн үеийн зургийн төрөлд гарч ирсэн байв. Туульсийн оронд уянга, ерөнхий аяс нь хэсгүүдээс бүрэлдэнэ. Энэ уран зураг нь “зуслангийн” гэмээр хөнгөмсөг, дэгжин. Өмнөх зургуудад байгаль “ян”, “инь” гэсэн хоёр хэсэгт хуваагдаж байв. Харин Юанийн зураачдад байгаль нь сэдвээс холдов. Одоо байгаль нь ухааран бодож, бишрэх бүтээмж.
Литератийн уран зураг зөвхөн тэднийх л байлаа. Удаахан хуйлсан зургаа тэнийлгэн сарны гэрэлд эсвэл цас унасаны дараа уг зурагт уусан сэтгэх нь тэдний гол зорилго. Үүнийхээ ч төлөө литерати их амьдралаас холджээ. Тийм хүмүүс ховорхон гэхдээ тэдэнгүйгээр амьдрал уйтгартай. Эринээ орхисон тэд эриндээ хэрэггүй эрхэм чанарыг тэд нааж өгдөг.
Хятадын номнолын урлагаас хамгийн эрхэм уран зураг монголчуудын үеэр ид цэцэглэж чадсан ба тэднийг сонирхон бишрэгчид нь хангалтай байж үлджээ. Литерати нь ямар ч сэргэн мандлын урьдатгал. Тэдэнгүйгээр түүх соёлын уламжлалаа алдан гүнзгий ул мөр үлдээлгүйгээр алга болдог.Литератийн хөргийн шилдгийг цуутай зураач Ни Зань үлдээсэн юм. Тэрээр монголчуудад хэзээ ч зүтгэж байсангүй. Түүний нэртэй гэр бүлийг монголчууд татвараар ядууруулсны дараа тэрээр байгальдаа тэнүүчлэн явжээ.
Метрополитен үзэсгэлэнг түүний “Зургаан мод” гэсэн зураг тэргүүлж байна. Амьдралгүй далайд эх газраас алст нүцгэн хаданд ургасан зургаан хуш. Өөрсдийн шахалт дарамтаа тэд янз бүрээр туулсан нь тэдний муруй тахир ишээр харагдана. Үндсээрээ нүцгэн хаднаас зууралдах тэд өөрстйин бардам байдлаа хадгалан байх аж. Естой л тус бүрт нь “15 хавирга” байгаа ажээ.
Александр Генис, Новая газета, ОХУ