
Москвад сөрөг хүчнийхэн Путины Засгийн газрыг огцруулахын төлөө ням гаригт цуглаан хийсэн байна. Пушкины талбайд болсон цуглаанд 1500 орчим хүн оролцсон байна. Сөрөг хүчнийхэн улс орны нийгмийн хурцатмал байдал, авлига ба хуулийн үйлчлэхгүй байгаа зэрэгт Засгийн газрыг буруутжй гэжээ. Владимир Путин улс орны амьдралд гол үүрэгтэй хүн бөгөөд ерөнхийлөгч Дмитрий Медведев энд чухал үүрэг гүйцэтгэдэггүй гэж сөрөг хүчин үзэж байна.