Киркоровоос “галзуу” илэрсэнгүй

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Киркоровоос “галзуу” илэрсэнгүй

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Дуучин Филипп Киркоров Тель-Авивын нэгэн эмнэлэгт шинжилгээ хийлгээд Москвад буцан иржээ. Сэтгэл зүйн ямар нэг гажиг түүнээс илэрээгүй гэж дуучны хэвлэлийн төлөөлөгч Ольга Алексеева РИА Новости агентлагад мэдээлжээ. Найруулагч эмэг­тэй Марина Яблокова Киркоровт зодуул­сан гэж хууль хяналтынханд ханд­саны дараа Киркоров Израильд очин мэдрэлээ үзүүлжээ. Дуучин өөрөө жилд хоёр удаа юу хийснээ санахгүй болдог мэдрэлийн гажигтай боллоо гэж хэлсэн байлаа.  Киркоров одоо болсон хэрэг явдлаас үүдэн сэтгэлийн ихээхэн дарамттай байгаа ба хамгийн сүүлчийн мэдээгээр хохирогч түүнээс гомдол нэхэхээ больж байгаа сурагтай.

    Ш.Мягмар

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж