
Олны яриа Алла Пугачеваг Максим Галкинтай аль эрт гэрлүүлсэн байгаа. Гэтэл энэ талаар дахин нэг сураг гарч ирэв. Алла Борисовна хуримын даашинзаа Юдашкины урлагаас сонгосон гэнэ. Шоубизнесийн пиарын ихээхэн туршлагатай Галкин хуримлах аюул ирлээ гээд хэлчихсэн байна. Өдгөө 61-тэй Алла, 34-тэй Максим хоёр хоёр гэрлэх үү гэсэн яриа дахиад л газар авч байна. Саяхан Алла Пугачева Юдашкины загварын ордонд очин хуримын даашинзуудыг үзэж заримыг нь өмсөн тааруулж байжээ. Алла Борисовна дэлгүүрээс томоохон “ачаатай гарсан” гэхээр даашинзаа авсан бололтой.
Ш.Мягмар