“Мөрөөдлийн байшин”-тай болно

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

“Мөрөөдлийн байшин”-тай болно

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Дэлхийн зөн олон улсын байгууллагаас “Бүх хайрыг гэр бүлдээ” уриан дор “Мөрөөдлийн байшин” гэр бүлийн реалити шоуг Баянхонгор аймагт зохион байгуулах гэж байна. Зургаан сарын туршид үргэлжлэх тус тэмцээний таван ялагчид 6х8 хэмжээтэй, дулааны хэмнэлттэй,  америк инженерийн шийдэлтэй байшингийн эзэд болох аж. Залуу гэр бүлийг дэмжих, тэдний амьдрал ахуй, орчин нөхцлийг  сайжруулах, гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлэх, тэдэнд оюуны хөрөнгө оруулалт хийх, бага зардлаар өөрийн шинэ орчинг бүрдүүлэх зорилгоор тус нэвтрүүлгийг хийж байгаагаа зохион байгуулагчид нь хэлэв. Энэхүү үйл ажиллагааг дэмжин Баянхонгор аймгийн аж ахуй нэгж, албан байгууллагууд хамтран ажиллаж байгаа юм байна.

     Б.Батгэрэл
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж