Стокгольмын дэлбэрэлтэд Афганы мөр гарч ирэв

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Стокгольмын дэлбэрэлтэд Афганы мөр гарч ирэв

Шведийн ТТ мэдээний агентлагийн мэдээдэлд дэлбэрэл гарахын өмнөхөн тэдний редакцид хүчирхийлэл явуулах гэж байгаа тухай мэдээлэл ирсэн гэнэ.

Agence France-Presse дамжуулснаар ТТ агентлагийнханы мэдээлд уг сануулга дэлбэрэлтээс 10 минутын өмнө ирсэн гэж байв.

“Та нарын охид, эгч, дүү нар манай охид, эгч дүү нар шиг амиа алдах болно” гэсэн мэдээг тэд швед ба араб хэлээр ирүүлсэн байжээ. Мөн ийм мэдэгдлийг Шведийн  SAPO гэх аюулгүйн албаныхан авсан байв. Мэдэгдэлд Шведийн цэргийнхэн Афганистанд алба хааж байгааг бас дурьджээ.

Шведийн телевизийн мэдээгээр нэгэн дэлбэрэлтийн улмаас амь үрэгдсэн хүн нь алан хядагч өөрөө гэнэ. Сануулахад, Стокгольмын төв гудамжинд өнгөрсөн бямба гаригт хоёр дэлбэрэлт болсон ба эхлээд машин дэлбэрч дараа нь өөр гудамжинд нэг дэлбэрэлт хийгдэн нэг хүн амиа алдсан байлаа. Шархадсан хоёр хүн эмнэлэгт байгаа юм.

Исламын Shumukh al-Islam сайт амиа золиослогчийн нэрийг тавьсан байв. Тэр хүнийг  Таймур Абдул Вахаб (Timur Abdul Wahab)  гэдэг бөгөөд “шахид- можахед”, “Шведийн ахан дүүс” гэсэн бичгээс өөр мэдээлийг сайт тавиагүй байв.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж