Нэг хүнд ногдох ДНБ 2,3 сая төгрөгт хүрчээ

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Нэг хүнд ногдох ДНБ 2,3 сая төгрөгт хүрчээ

Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2005 оноос хойш 55 хувиар өсч, нэг хүнд ногдох ДНБ 2,3 сая төгрөг болсон байна. Энэ нь олон улсын төвшинтэй харьцуулахад бага үзүүлэлт боловч дотоод дахь хөдөлмөр эрхлэлтийн төвшинг хангахад хүрэлцэхүйц үзүүлэлт гэж НҮБ-д илгээж буй олон улсын пактын биелэлтийн тайланд дурджээ. Манай улсын ДНБ-ний хэмжээнд голлон нөлөөлж байгаа гол нэрийн бүтээгдэхүүн нь уул уурхай, олборлох үйлдвэрийн бүтээгдэхүүн болон анхдагч түүхий эдийн экспорт юм байна. 2004-2008 оны дунджаар боловсруулах үйлдвэрлэлийн салбар манай улсын ДНБ-ний зургаа орчим хувийг үйлдвэрлэж байсан нь дэлхийн дундаж орлоготой орнуудаас 3-4 дахин доогуур байгаа юм.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж