Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Дэлхийн дээд амжилт

Хоккен тэмцээний үзэгчдийн тоо дээд амжилт тогтоосон нь АНУ-д бүртгэгджээ. Оюутны NCAA лигид тоглодог Мичиганы хоёр багийн тоглолт 113 мянга 411 үзэгчдийг цуглуулж чадсан байна. Энэ тухай лигийн хэвлэлийн мэдээнд өгүүлжээ.

Тоглолтыг Америкийн хөлбөмбөг тоглодог цэнгэлдэх хүрээлэнд явуулсан ба Дейтройтод болсон энэ тэмцээний бүх тасалбар зарагдсан байлаа.

Үзэгчдийн тооны өмнөх дээд амжилтыг 2010 оны Дэлхийн аварга шалгаруулах хоккейн тэмцээн дээр өнгөрсөн тавдугаар сард тогтоож чаджээ. ДАШТ-ний нээлтийн Герман-АНУ хоёрын багийн тоглолтыг 77803 мянган үзэгчид үзсэн байлаа.

Дейтройтын энэ дээд амжилттай тоглолтод “Мичиганы их сургууль” баг “Мичиган муж” багийнхныг 5:0 харьцаатайгаар хожсон байлаа.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж