Илтгэлийн төслийг танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Илтгэлийн төслийг танилцууллаа

НҮБ-ын Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын хэрэгжилт ямар байгаа тухай дөрөв дэх удаагийн илтгэлийг манай улс ирэх онд илгээх учиртай. Илтгэлийн эхийг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны төвшинд боловсруулж дуусчээ. Боловсруулсан төслөө төрийн бусад байгууллага болон төрийн бус байгууллагынханд танилцуулах уулзалтыг тус яамныхан өнөөдөр зохион байгууллаа. Нийт 50 гаруй ТББ-д урилга хүргүүлснээс 20 гаруй байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирсэн байлаа. Манай улс олон улсын пактад 1974 онд нэгдэн орсон бөгөөд хүний хөдөлмөр эрхлэх, амжиргааны зохистой төвшинд аж төрөх, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах зэрэг олон эрхийг баталгаажуулах үүргийг хүлээдэг байна. Илтгэлийг пактын заалт нэг бүрээр нарийвчлан гарган хэлэлцүүлж байгаа ажээ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж