Та ямар арьстайгаа мэдэх үү ?

Хуучирсан мэдээ: 2010.04.02-нд нийтлэгдсэн

Та ямар арьстайгаа мэдэх үү ?

Тос түрхэх болон маск тавихаасаа өмнө арьсныхаа онцлогийг тодорхойлох хэрэгтэй. Арьсны онцлог, өөрөөр хэлбэл хуурайшилт болон тослогжилт нь тосны болон хөлсний булчирхайны үйл ажиллагаанаас хамаардаг.

Арьсаа тодорхойлохын тулд доорх аргуудыг хэрэглээрэй.

Та хуурай арьстай бол
Нүүр хүзүүгээ цэвэрлээд тос түрхэлгүй байж цагийн дараа сайн ажигла.

-Таны арьсанд нүхжилт үүсч үү?

-Арьсны өнгө улаавтар туяатай байна уу?


-Хэрэв та 25-аас дээш настай бол, нүдний чинь эргэн тойронд үрчлээ үүсч үү?

-Нар салхинд эсвэл хүйтэнд таны арьс улайж хорсож байна уу ?

-Таны нүүрэн дээр батга гардаг уу?

Хэрэв  тийм  бол арьс чинь нилээд хуурай, 4/5 нь тийм гэсэн бол та холимог арьстай юм байна.

Та тослог арьстай юу?

Үүнийг мэдэхэд танд хурц гэрэл, толь бас хэдэн ширхэг уудаг цаас хэрэг болно. Нүүрнийхээ арьсыг цэвэрлээд тос түрхэлгүй цаг болсны дараа уудаг цаасаа дух, хамрын угалз, эрүү, хацар дээрээ тавьж үзээрэй.

-Бүх цааснуудад тос наалдсан байна уу?

-Таны арьсанд батга мэдэгдэхүйц харагдаж байна уу?

-Хацран дээр батгажилт явагдаж уу?

-Арьсны өнгө тань цонхигор, цус багатай юм шиг харагдаж байна уу?

-Арьсан дээр батга амархан гардаг уу?

-Улайх, хорсох ямар ч зүйлд арьс тань хэр эмзэг вэ?

Хэрэв бүгдэд нь тийм гэж хариулсан бол таны арьс тослог. Хэрэв та 4/5 нь тийм гэсэн хариулт өгсөн бол холимог арьстай гэж өөрийгөө бодоорой.

Та холимог арьстай юу?

Мөн л нүүрнийхээ арьсыг цэвэрлээд тос түрхэлгүй 2 цагийн дараа уудаг цаас хамар, дух, эрүү, хацран дээрээ чанга дарж хэсэг байлгаад дараах асуултанд хариулаарай.

– Хамар, дух, эрүүн дээр тавьсан цааснуудын тань аль дээр нь тосны толбо байна вэ?

– Хацар, зовхины чинь арьс харьцангуй өөр нимгэн үрчлээтсэн харагдаж байна уу?

– Нүүрний төв хэсэгтээ томоохон нүхжилт, батгатай юу?

– Цэвэрлэснээс цагийн дараа хамар тань тослогтон гялалзаж харагддаг уу?

– Таны арьс нэлэнхүйдээ эмзэг үү?

– Дух болон хацарны чинь арьс өвлийн улиралд амархан улайж, хорсдог уу?

– Арьс тань зуны улиралд илүү тослогтож байна уу?

Хэрэв та асуултын 4-өөс багагүйд тийм гэж хариулсан бол та холимог арьстай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж