
Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр Москвагийн цагаар 10.30-д ОХУ-ын нийслэл хотын Внуково нисэх буудалд хөл тавьснаар тус улсад хийж байгаа албан айлчлал нь эхэлж байна. Монгол улсын Ерөнхий сайдыг ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд А.Н.Бородавкин, ОХУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд В.В. Самойленко нар угтан авав. Ерөнхий сайд С.Батболдыг хүрэлцэн ирэхэд ОХУ-ын зэвсэгт хүчний хүндэт харуул жагсан хүндэтгэлийн ёслол хийн угтаж, ёслолын найрал хөгжим Монгол улс болон ОХУ-ын төрийн дууллыг эгшиглүүллээ.
М.Наст. Москва хот.
Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү