Шар айраг арьсанд хортой

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Шар айраг арьсанд хортой

Арьс гоо заслын төвөөс явуулсан саяхны нэгэн судалгаагаар шар айраг уудаг эмэгтэйчүүдийн арьсанд харшил өгөх  эрсдэл их байдгийг тогтоожээ.  Ялангуяа таваас олон шил шар айраг уудаг эмэгтэйчүүдийн хувьд энэ эрсдэл улам нэмэгдэх гэнэ.
  Судалгаанаас харахад долоо хоногт 2.3-аас олон шил шар айраг уудаг эмэгтэйчүүдийг шар айраг огт уудаггүй эмэгтэйчүүдтэй харьцуулахад дархлаа муудаж, арьсан дээр тууралт гарах нь 72 хувиар илүү байжээ.
  Харин долоо хоногт таваас олон шил шар айраг уудаг эмэгтэйчүүдийн арьсан дээр тууралт гарах эрсдэл 1.8 дахин их аж.
Дээрх судалгаа нь арьсны элдэв харшлыг эмчлэх, тодорхойлоход эрдэмтдэд багагүй тус болсон гэнэ. Түүнээс гадна калори ихтэй шар айраг нь зөөлөн шар айраг болон дарс, бусад төрлийн согтууруулах ундаанаас илүү арьсанд хортойгоор нөлөөлдөг байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж