
Судалгаанаас харахад долоо хоногт 2.3-аас олон шил шар айраг уудаг эмэгтэйчүүдийг шар айраг огт уудаггүй эмэгтэйчүүдтэй харьцуулахад дархлаа муудаж, арьсан дээр тууралт гарах нь 72 хувиар илүү байжээ.
Харин долоо хоногт таваас олон шил шар айраг уудаг эмэгтэйчүүдийн арьсан дээр тууралт гарах эрсдэл 1.8 дахин их аж.
Дээрх судалгаа нь арьсны элдэв харшлыг эмчлэх, тодорхойлоход эрдэмтдэд багагүй тус болсон гэнэ. Түүнээс гадна калори ихтэй шар айраг нь зөөлөн шар айраг болон дарс, бусад төрлийн согтууруулах ундаанаас илүү арьсанд хортойгоор нөлөөлдөг байна.