Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Секси харагдах арга

1. Пиджак
Пиджак зөвхөн эрчүүдийн хувцас болохоор үүнийг өмссөн бүсгүй эр хүн шиг  харагдах албагүй. Хамгийн гол нь биед яг таарсан байх нь хамгийн чухал. Томдсон эвсэл сул пиджак эмэгтэй хүнийг тарган бас эршүүд харагдуулдаг. Бүсэлхийгээр бариу мөн бүстэй байх нь бүсгүй танд зохино.
2. Хувцсаа үргэлж нэг размераар том ав
Хэрэв таалагдсан хувцасны чинь тохирох размер зарагдсан байвал нэг размераар томыг ав. Жижгийг томруулж байснаас томыг жижигрүүлэх амар байдаг.
3. Цамцны ханцуйг анхаар
Урт ханцуй биеийг  эв хавгүй харагдуулдаг. Гараа сул унжуулахад ханцуйны урт бугуйг шүргэж байх ёстой.  Хэрэв үүнээс урт байвал хасч болно. Богинодсон ханцуйтай цамц  мөн баригдсан мэт харагддаг. Тийм бол дотор нь ханцуй залгаж хойш нь эвтэйхэн шууж болно.
4. Өргөн оосортой гар цүнхнээс татгалз
Өргөн оосортой гар цүнх хөөрхөн хүүхнийг ч намхан харагдуулдаг.  Аль болох нарийхан оосортой гар цүнх барих нь эмэгтэйчүүдэд зохимжтой.  Түүнээс гадна хөхний даруулга ч тэр өргөн оосортой байх нь мөрөвчтэй мэт харагдуулдгийг сана.
5. Зардлаа багасгах арга
Шинээр хувцас худалдаж авахад урт жагсаалт гарах нь мэдээж. Харин үүний оронд хувцасны шүүгээгээ уудалж өөрт чинь юу байгааг хар. Хэрэв та сайн оёдолчин бол танд шинээр хувцас худалдаж авах хэрэггүй болно. Ердөө жаахан хасч танаад, оруулга хийгээд л аль дэлгүүрт байхгүй давтагдашгүй ганц загварын хувцастай болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж