UGG гутлын моод уу эсвэл…

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

UGG гутлын моод уу эсвэл…

Хэдэн жилийн өмнө UGG нэхий гутал худалдаанд гарч эхлэхээс өмнө хүмүүс бүгд л арьсан гутал өмсдөг байсан. Хэдийгээр UGG  нэхий гутал хөлд эвтэйхэн, дулаахан боловч бас нөгөө талаар эв хавгүй бас эрүүл мэндэд муу гэх хүмүүс ч олон байгаа юм.
Нью Йоркийн  SoHo дүүрэг дэх UGG дэлгүүрийн гадна хилэн лангуун дээр  UGG  гутлыг төрөл төрлөөр нь өржээ. Та үүнийг ямар нэгэн баяр эсвэл онцгой хямдрал гэж бодож байгаа бол эндүүрч байна. Үнэндээ хүмүүс UGG –ийн шинэ загварын гутлыг авахаар ингэж дугаарлан зогсч буй аж.
UGG-д дурлагсад ийм гутлын шинэ загвар болгоноос худалдаж авдаг бөгөөд
хамгийн сүүлийн үеийн загварыг  нь  бусдаас түрүүлж авахаар хүйтэн нойтон, өдөр шөнийг үл харгалзан дэлгүүрийн гадна дугаарлан зогсдог байна.  Ийм гутлыг хаанаас л бол хаанаас олж болно. Интернэтээр ч захиалж болох шүү дээ.
Гэвч UGG-ээс илүү гоё загвартай, өвлийн улиралд тохирсон гуталнууд өөр байдаггүй гэж үү?  
Аягүй бол UGG  авахаар дугаарлан зогсч буй тэдгээр хүмүүс зун энэ гутлаа даашинзтай өмсөж ч мэднэ.
UGG-ийн нэхий гутлыг хүмүүс өмсдөг болоод 7 жил болж байгаа ч одоо моодноос халиад бүр амьралын хэв маяг болж байгаа бололтой.
Монголд ч ийм гутлыг хөгшин залуу гэлтгүй бараг толгойтой бүхэн өмсч байгаа. Хэдийгээр хөлд эвтэйхэн дулаан гэдэг ч мөнх цэвдэг дээр оршдог Улаанбаатар хотынхны хувьд тохирсон эд биш бололтой. Охид жавар тачигнасан тэсгим өвлөөр өндөр өсгийт углаж гангалж явах нь багасч хөлд эвтэйхэн, дулаан гутал өмсөхийг илүүд үздэг болсон нь сайн хэрэг ч хэтэрхий намхан газарт наалдсан ултай гутал нь хөлийн тавхайн хэлбэрийг алдагдуулж, хөлийн булчин шөрмөсийг сунгах аюултай гэж эмч нар анхааруулдаг.
Түүнээс гадна Улаанбаатар шиг хүйтэн хотод кет, пүүзтэй өвөлждөг олон хөвгүүд түрүү булчирхайн үрэвсэлтэй болж байгааг эмч нар анхааруулсаар байгаа юм. Тиймээс ямар гутал авч өмсөхөөсөө өмнө аав ээжтэйгээ зөвлө.  Ямар гутал сайн гэдгийг тэднээс сайн мэдэх хүн байхгүй биз ээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж