Манай үсчин алтан медаль хүртжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Манай үсчин алтан медаль хүртжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    “Олон улсын үсчин гоо сайханчдын олимп” энэ сарын 3-5-ны хооронд БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээнд манай улс гурван алтан медаль авч, ганзага дүүрэн иржээ.

    Эрэгтэй, эмэгтэй авангард үс засалтаар Эрдэнэтийн “Сэрэл” үсчин гоо сайхны салоны үсчин М.Амармэнд, хумс будалтын урлагын төрөлд Орхон аймгийн “Үзэмж” салоны захирал Б.Эрдэнэчимэг, массажны төрөл мөн тус салоны М.Нэргүй нар оролцон гурвуулаа алтан медаль хүртсэн аж.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж