“The Tourist” кино “Өргөө”-д гарна

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

“The Tourist” кино “Өргөө”-д гарна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Холливудын супер одод болох Angelina Jolie, Johnny Depp нарын хамтран тоглосон “The Tourist” /Жуулчин/ кино энэ сарын 10-нд нээлтээ АНУ-д нээлтээ хийгээд байгаа аж. Тус кинонд Angelina Jolie нэгэн тагнуулч бүсгүйн дүрийг бүтээсэн бөгөөд тэрбээр хэн нэгнийг хамгаалахын тулд гэм зэмгүй жуулчинг /Johnny Depp-ийг/ ашиглаж буй тухай өгүүлэх ажээ. Киноны ерөнхий найруулагчаар Florian Henckel van Donnersmarck ажилласан бөгөөд кино зохиолоо Оскарын шагналт Christopher McQuarrie болон Julian Fellowers нартай хамтран бичсэн байна. Тэгвэл энэ кино тун удахгүй Монголын кино сонирхогч үзэгчдийн хүртээл болох гэнэ. Учир нь “Өргөө” кино театр нь шинэ жилийн баярыг тохиолдуулан үзэгчдэдээ “The Tourist” киног гаргах гэж байна. Энэ сарын 25-наас эхлэн өдөр бүр “Өргөө” кино театрын дэлгэцнээ “The Tourist” кино гарах гэнэ.

    М.Урин  

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж