Азийн мастеруудын тэмцээнээс долоон алт хүртжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Азийн мастеруудын тэмцээнээс долоон алт хүртжээ

Арван зургаа дахь удаагийн Азийн мастеруудын хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-12-ны  өдрүүдэд Малайз улсад амжилттай зохион байгуулагдаж дууссан байна. Энэхүү тэмцээнд Ази тивийн 17 орны баг тамирчин оролцсоноос манай улсаас 35-74 насны 14 тамирчин эх орноо төлөөлөн хурд, хүч сорьжээ.

Монголын баг тамирчид дээрх тэмцээнээс долоон алт, таван мөнгө, гурван хүрэл нийт  15 медаль авсан байна.  Тэмцээний үеэр 70-74 насны эмэгтэйчүүдийн ангилалд оролцсон Хөнгөн атлетикийн ахмад тамирчин Т.Цэрэндолгор нь Жад шидэлтийн төрөлд Ази тивийн рекорд амжилтыг шинэчлэн тогтоож Хөнгөн атлетикийн түүхэнд нэгэн шинэ хуудас нэмжээ.

Арван зургаа дахь удаагийн Азийн мастеруудын хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр буюу энэ сарын 12-нд Азийн олон улсын Кросс гүйлтийн тэмцээн болсон байна. Уг тэмцээнд манай тамирчид амжилттай оролцож  зургаан медаль хүртэж медалийн тоогоо нэмжээ. Дашрамд сануулахад Азийн мастеруудын хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчид маргааш эх орондоо хүрэлцэн ирэх юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж