Гадаад хэргийн яам шатрын тэмцээн зохионо

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Гадаад хэргийн яам шатрын тэмцээн зохионо

Монгол Улсын Гадаад харилцааны Яам, Монголын шатрын холбооноос хамтран Монгол Улсын Дипломат албаны ойд зориулан Монгол Улсын Гадаад харилцааны ууган сайд, Эрдэнэ дайчин, хошой чин ван Минжиддоржийн Ханддоржийн нэрэмжит шилдэг шатарчдын уламжлалт тэмцээнийг энэ сарын 18-19-ний өдрүүдэд Гадаад харилцааны яаманд зохион байгуулахаар болжээ.

Хаант Монгол Улсын Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны анхны сайд чин ван Ханддоржийн мэндэлсний ойгоор анх 1991 онд зохион байгуулж эхэлсэн энэхүү тэмцээн уламжлал болсоор энэ жил 20 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Уг тэмцээний нэгдүгээр байрны шагнал нэг мянган ам.доллар бөгөөд шагналын нийт сан хоёр мянга гаруй ам.доллар аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж