Консулын зөвлөлдөх уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Консулын зөвлөлдөх уулзалт болно

Монгол-Хятадын консулын XII зөвлөлдөх уулзалт  энэ сарын 14-нөөс 17-ны өдрүүдэд Бээжин хотод болно. Өмнөх зөвлөлдөх уулзалтаар яригдсан асуудлын хэрэгжилт, иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулах “Ялтан солилцох тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурах процедур, консулын төлөөлөл зэрэг хоёр орны консулын харилцааны цаг үеийн асуудлаар санал солилцох юм. ГХЯ-ны Консулын газрын захирал Д.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд БНХАУ-д суугаа ЭСЯ-ны зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн дарга Я.Ариунболд, БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консул Б.Энх-Амгалан, Эрээн хотод суугаа консул С.Батхуяг нар болон албаны хүмүүс орсон байна.

Гадаад хэргийн яамны хэвлэлийн алба
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж