Цасархаг биш ч хүйтэрч байна

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Цасархаг биш ч хүйтэрч байна

Дундговь аймгийн нийт нутгаар одоогоор цасан бүрхүүл тогтож амжаагүй, хяруулж орсон хэд хэдэн удаагийн цас элстэй холилдон шуурснаас Цагаан дэлгэр, Говь-Угтаал сумыг эс тооцвол нийтдээ малын амны цасгүй гэхээр байна. Гэвч сүүлийн өдрүүдийн тэнгэрийн араншин, цаг уурын мэдээнээс үзвэл нэлээд хүйтрэх төлөвтэй байна.

Ойрын өдрүүдэд шөнөдөө 25-30, өдөртөө 19-24 хэм хүрч хүйтрэх нь говь нутгийн өвөл өдөр болгон тохиолдоод байдаггүй тул  мал аж ахуйн өвөлжилт болон төв суурин газрыханы тав тухыг алдуулж хүн, малгүй зутарч болзошгүй . Ялангуяа Мандалговь хотын  зарим хэсэгт халаалт дулаан доголдож байгаа нь албан байгууллага, орон сууцанд суугчдын тав тухад сөрөг нөлөөлөхвий гэж аймгийн удирдлага болгоомжилж байгаа юм.

С.Пүрэвсүрэн  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж