Шагналын хур бууж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Шагналын хур бууж байна

Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн хаалтын арга хэмжээний үеэр Дундговь аймгийн ардчилагчдаас олон хүн төрийн дээд шагнал одон, медаль хүртэж баяр дээр баяр нэмлээ. Дундговь аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга Г.Зоригт, Гурвансайхан сумын ИТХ-ын дарга Р.Сүхбаатар, Цагаандэлгэр, Гурвансайхан, Эрдэнэдалай, Луус  сумын АН-ын дарга Т.Түмэндэлгэр, Л.Өлзийбат, Г.Дашбалдан, Н.Ганбаатар, Баянжаргалан сумын малын эмч Д.Рааш, Дэлгэрцогт сумын багш Б.Лхагваа, Эрдэнэдалай сумын багийн Засаг дарга Ө.Лхагвасүрэн, Хулд сумын өндөр настан Ж.Авирмэд, Говь-Угтаал сумын бизнесмен Л.Өлзийбүрэн нар “Алтан гадас” одонгоор, Сайнцагаан сумын 2-дугаар сургуулийн багш П.Алтантуяа, Стандартчилал, хэмжил зүйн төвийн шинжээч Ш.Нарангэрэл, Баянжаргалан сумын хүний их эмч Н,Алтанцэцэг, Дэлгэрхангай сумын ЗДТГ-ын ажилтан Г.Болормаа, аймгийн Эрүүл мэндийн газрын арга зүйч Г.Нэргүй, ЭМГ-ын их эмч  Б.Алтанцэцэг, “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн багш Г.Мягмарсүрэн, Төв номын сангийн эрхлэгч А.Нансалмаа, Мобикомын салбарын эрхлэгч Ц.Түмэндэмбэрэл нарын олон хүн “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнагдлаа.  Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт эхнээс нь хоёргүй сэтгэлээр зүтгэж, ажил, амьдралдаа тохиолдох эрсдлийг  огоорон хөдөө орон нутагт ардчилсан үзэл санааг дэлгэрүүлэх, ардчилалын үнэт зүйлийг хамгаалахын төлөө тэмцэж ирсэн тэднийг Монголын төр ийнхүү үнэлсэнд ардчилагчид баяртай байна.

С.Пүрэвсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж