Засаг даргын орлогч Америкт суралцах боллоо

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Засаг даргын орлогч Америкт суралцах боллоо

Дундговь аймгийн Засаг даргын орлогч С.Буджав  Эрдэс баялаг, эрчим хүчний яамны дэмжлэгтэйгээр АНУ-ын Страйерын их сургуулийн магистрантурт  Бизнесийн удирдлага,хөгжлийн эдийн засгийн чиглэлээр суралцахаар энэ сарын 29-нд тус улсыг зорихоор боллоо.  Тэрээр Монгол улсын Засгийн газрын хүний хөгжлийг дэмжих зорилтын хүрээнд ийнхүү бүтэн, хагас жилийн хугацаанд суралцах юм.

С.Буджав 2000 онд өөрийн оронд дээд боловсрол эзэмшсэнээс хойш Дундговь аймгийн Засаг даргын тамгын газарт Засаг даргын туслах, хэлтсийн дарга, Засаг даргын орлогчоор ажилласан, Сингапур улсад мэргэжил дээшлүүлж анги хэлний дэмжаанд суралцсан байна. Тэр мөн аймгийн ИТХ-ын төлөөлөгч юм.

С.Пүрэвсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж