Аймгийн ИТХ-ын хуралдааныг зарлалаа

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Аймгийн ИТХ-ын хуралдааныг зарлалаа

Дундговь аймгийн ИТХ-ын IX хуралдааныг энэ сарын 27-нд хуралдуулахаар аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид тогтлоо. Хуралдаанаар  аймгийн эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, 2011 оны үндсэн чиглэл, 2011 оны төсвийн тухай, аймгийн Аудитын газрын тайланг хэлэлцэх юм.

2011 онд үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойгоо тэмдэглэх Дундговь аймгийн хувьд ой угтсан бүтээн байгуулалтын ажил энэ хуралдааны хэлэлцэх асуудлын анхаарлын төвд байх бололтой.

С.Пүрэвсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж