Шинэ гавьяатуудыг шагналаа

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Шинэ гавьяатуудыг шагналаа

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол улсын гавьяат эмч” цолоор шагнагдсан Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн  их эмч Ш.Готов,  тус аймгийн уугуул, ЭМШУИС-ийн генетикийн багш И.Пүрэвдорж нарыг аймгийн Засаг даргын хүндэт өргөмжлөл, тус бүр хагас сая төгрөгөөр шагнахаар Дундговь аймгийн Засаг дарга Д.Чандмань захирамж гаргалаа. Тус аймгийн Засаг даргын захирамжаар олгодог шагналын журам ёсоор аймгийнхаа уугуул иргэн болон тус аймагт ажиллаж байхдаа “Ардын” алдар цол хүртэгсдийг нэг сая төгрөгөөр, “Гавьяат” алдар цол хүртэгсдийг хагас сая төгрөгөөр шагнаж урамшуулах журамтай аж.

С.Пүрэвсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж