Ц.Бавуудорж алтан медаль хүртжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Ц.Бавуудорж алтан медаль хүртжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Тайвань улсад зохиогдсон Дэлхийн яруу найргийн ХХХ их хуралд Монгол улсаас яруу найрагч  Ц.Бавуудорж оролцжээ. Тэрбээр сүүлийн таван жил Дэлхийн яруу найргийн их чуулганд эх орноо төлөөлөн оролцож бүтээлээ танилцуулж байгаа юм.
    Уг их хуралд дэлхийн  40-өөд орны 500-гаад яруу найрагч оролцсон ба  Дэлхийн урлаг, соёлын академи, Дэлхийн яруу  найргийн их хурлын Ерөнхийлөгч Францын яруу найрагч, доктор Маурус Янг Монголын яруу найрагч Ц.Бавуудоржид “Хосгүй яруу найргийн бүтээл бүтээсний төлөө” алтан медаль, хүндэтгэлийн бичиг гардуулжээ.

    Яруу найрагч Ц.Бавуудоржийн “A very big white elephant”, “When humans become grass”, “Eastern poems”зэрэг номууд нь англи хэл дээр, “Un ojo en la palma de mi mano” ном нь испани хэл дээр орчуулагдсан аж.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж