СӨХ-г хуулийн этгээд болгох санал гаргажээ

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

СӨХ-г хуулийн этгээд болгох санал гаргажээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хөнгөлөлттэй зээл, Даян дэлхийн байгаль орчны сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх "Зах зээлийн болон бэлчээрийн менежментийн хөгжил төсөл"-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийн хүрээнд тодорхой хэмжээний зээл авах талаар хэлэлцжээ. Ийнхүү зээл авахыг бүлгээс дэмжиж байгаа ч хөтөлбөрийн үр дүнд гишүүд шүүмжлэлтэй ханджээ. Төсөл таван аймагт хэрэгжсэн бөгөөд хөтөлбөрийг шинэчилсний дараа асуудлыг авч үзье гэдэг үүднээс Хөвсгөл, Архангай аймгаас сонгогдсон гишүүд багтсан ажлын хэсэг байгуулан ажиллахаар болсон байна.

Хэлэлцэх асуудалд байсан Биржийн хуулийг хэлэлцэж амжаагүй бөгөөд холбогдох сайд болон дэд сайдууд нь гадаададявж байгаа учраас тэр гэнэ. Мөн олон нийтийн анхаарлыг татаж буй Орон сууцны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруудах тухай хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай, Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчийн эд хөрөнгийн өмчлөлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд ажилласан ажлын хэсгийн дүгнэлтийг сонссон байна. Ажлын хэсгийнхэн сууц эзэмшигчдийн эрх ашиг, тэдний оролцоог нэмэгдүүлэх чиглэлд анхаарал хандуулах чиглэлд ажиллаж байгаа гэв. Хуулийн төсөлд гол нь СӨХ-г хуулийн этгээд болгох чиглэлийг тусгажээ. Ийнхүү хуулийн этгээд болсноор хариуцлага хүлээх боломжтой болох юм. Түүнчлэн өмгөөллийн тухай хуулийн төслүүдийн хоорондын уялдааг судлах  багийг Х.Тэмүүжин гишүүнээх ахлуулан байгуулахаар болжээ. 
 

Б.Мандах
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж