“Ромео Жулетта” мюзикл ирэх онд тавигдана

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

“Ромео Жулетта” мюзикл ирэх онд тавигдана

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай

    Дэлхийн шилдэг эмгэнэлт жүжиг болох У.Шекспирийн “Ромео Жулетта”-г Валентины баярт зориулан УДЭТ-ын хамт олон мюзикл хэлбэрээр тавихаар болжээ.

    Театрын 80 жилийн ойд зориулан тавих уг бүтээлийн найруулагчаар Н.Наранбаатар ажиллах  аж. Өөрийн театрын уран бүтээлчдээс гадна бусад байгууллагын болон чөлөөт уран бүтээлчдийг оролцуулахаар төлөвлөсөн учир гол дүрийг хэнд өгөхөө хараахан шийдээгүй байгаа аж.

    Тиймээс энэ сарын 10-18-нд гол дүрийн жүжигчнийг сонгох шалгаруулалт болох бөгөөд мэргэжлийн жүжигчдэд нээлттэй аж. УДЭТ өнгөрсөн намар “Ромео Жульетта”-г тавьж байсан ба гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг нар тоглосон юм.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж