
Харин сүүлийн үед МАХН-ын түр хорооны гишүүдэд мөнгө өгөх, албан тушаал амлах оролдлого гарах болсон тухай МАХН-ын түр хорооны менежер Б.Туяа мэдэгдсэн юм. Энэ нь тэдний үйл ажиллагааг эсэргүүцэгч улстөрийн хүчний явуулж буй үйл ажиллагаа гэж үзэж байна. Мөн тэдэнд хөндлөнгөөс ирэх дарамт цөөнгүй боловч яг одоогоор хаана, хэнийг дарамталсан тухай хэлэх боломжгүй байгаа гэнэ. Мөн хэнд мөнгө амалсан тухай хэлэх хараахан болоогүй байна гэж мэдэгдлээ. Энэ талаар МАХН-ын түр штабын зүгээс маргааш сэтгүүлчдэд хандаж мэдээлэл хийх юм байна.
Б.Алтансүх