
Түүнд олон бизнесмэн дургүй байдаг. С.Дэмбэрэлийн оронд залуу хүн сонгох цаг болсон гэж ярьдаг ч яаж ч чадахгүй л байгаа биз дээ. МҮХАҮТ-ийн саяхан болсон хурал 60 гаруй хувийн ирцтэй байсан ч олонхийн санал С.Дэмбэрэлийн талд гарлаа. Учир нь тэрбээр хэнийг хуралд ирүүлэх, ирүүлэхгүй байх нь ашигтайг сайн мэднэ. Энэ байгууллагыг 12 жил толгойлохдоо өөрийгөө унагахгүй байх дүрмийн зохицуулалтыг хэдийнэ хийчихсэн. Ингээд танхимынхаа 150 орчим хүнийг гишүүн аж ахуйн нэгж тус бүрээс хурааж авдаг жилийн 300 мянган төгрөгийн татвараараа хөөрхөн цалинжуулаад, бас шилдэг аж ахуйн нэгжийн гэрчилгээ зарж хөнгөхөөн ашиг олж болоод л байна. Өөр хэнбугай нь ч ийм нэгэн байгууллага үүсгэн байгуулаад, том намын даргын нөмөр нөөлөгт наалдан, хувийн хэвшлийнхний “гол судсыг” атгаад явахыг байг гээгүй. Тиймээс атаархаад яах вэ.
Бас түүнийг эмэгтэй хүнийг өөртөө татах увдистай гэлцдэг юм билээ. Өнөөг хүртэл хэн ч түүний талаар гомдол гаргаагүйг бодоход гомдоодоггүй эр бололтой. Ямартай ч дэлхийн танил “Playboy”-той олон талаар төстэй жентельмэн С.Дэмбэрэл энэ албан тушаал дээр хадаастай байх нь ойлгомжтой боллоо. С.Дэмбэрэлийг муулах дуртай хүмүүс түүний хийж чадаад байгааг ичихгүйгээр хийж чаддаг л байх хэрэгтэй аж. Тэгж чадахгүй бол дуугүй бай гэсэн хариултыг “Монгол Playboy” үгээр биш үйл хөдлөлөөрөө өгчихлөө шүү дээ.
У.ОРГИЛМАА

"Улс төрийн тойм" сонин