В.Путин жааз хөгжим тогложээ

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

В.Путин жааз хөгжим тогложээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Оросын ерөнхий сайд В. Путин Санкт Петрбургт болсон нэгэн хүндэтгэлийн концертод Мейсио Паркерын ортестртой жааз ая тоглосон  гэнэ. Концертод ирсэн зочид ерөнхий сайдаас ямар нэгэн ая барихыг хүсэхэд тэрбээр “ Би дуунд дуртай ч  дуулж, жүжиглэж  үнэхээр чаддаггүй. Тиймээс та бүхэн өршөөнө биз ээ” гэжээ. Гэвч  зочид түүнийг аргагүй байдалд оруулсан тул В.Путин “За яахав туршаад үзье. Гэхдээ энэ зүйл зөвхөн та бидний дунд л үлдэнэ шүү “ гэсэн аж. Путин төгөлдөр хуур дээр “ Эх орон юунаас эхэлдэг вэ?” аязыг англи жааз хөгжимтэй хамт тоглосон гэнэ. Ерөнхий сайдаас гадна уг концертод Холливуудын жүжигчид Шарон Стоун, Кевин Костнер, Голди Хоун, Курт Рассел, Италийн жүжигчин үзэсгэлэнт бүсгүйчүүд  Моника Белуччи, Орнелла Мутти,  Францын жүжигчин Ален Делон, Жерар Депардье нар болон улс төрчид, хүнд өвчнөөс ангижирсан хүүхдүүд, эмч нар ирсэн байжээ. В. Путины дэргэд Италийн нэрт жүжигчин Орнелла Мути, Холливуудын од Микки Рурк нар суусан аж. В. Путиныг төгөлдөр хуур тоглосны  дараа Холливуудын од Кевин Костнер кантри дуу дуулж, Шарон Стоун бүжиглэж, Жерар Депардье  Сергей Есениний шүлгийг франц хэлээр уншиж өгсөн байна. Уг концертоос олсон орлогыг өвчтэй хүүхдүүдийг эмчлэхэд зориулж эмнэлэгт хандивлах аж.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж