Суралцагчид мөнгөө аваагүй байна

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Суралцагчид мөнгөө аваагүй байна

“Оюутолгой” ХХК Боловсрол, соёл шинжлэх ухааны болон Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамтай хамтран 3500 мэргэжлийн ажилчин бэлтгэх болсон билээ. Үүнд “Оюутолгой” ХХК 36 тэрбум төгрөг зарцуулж, үүнд оюутнуудын тэтгэлэг багтсан байгаа юм. Сар бүр 108 000 төгрөгийн цалин авахаас гадна хоол, унааны мөнгөнд 50 000 төгрөг, нийтдээ 158 000 төгрөг оюутнууд авах болсон юм.

Гэтэл Төв аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд уг төслөөр суралцаж буй оюутнууд нэг ч сарын тэтгэлэг авч чадаагүй байна. Хичээл нь аравдугаар сарын 1-нээс эхэлсэн боловч дараа сар тэтгэлгийг чинь өгнө гэсэн хариу сонссоор өдий хүрчээ. Төв аймгийн Хөдөлмөр сургалт үйлдвэрлэлийн төвд 60 оюутан мэргэжлийн боловсрол эзэмшихээр суралцаж байна. Энэ талаар оюутнууд аймгийн боловсролын газар болон хөдөлмөр халамж үйлчилгээний газарт ханджээ. Бид энэ талаар “Оюутолгой” ХХК-нийн албаны хүнээс тодруулахад “Монголын Засгийн газарт шилжүүлэх ёстой бүх мөнгөө шилжүүлсэн” гэсэн хариуг өгөв.

Б.СҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж