Жон Хиггинс Британийн аварга

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Жон Хиггинс Британийн аварга

Снукер бильярдын хамгийн том тэмцээний нэг Британийн аварга шалгаруулах тэмцээний 2010 оны аварга өчигдөр тодорлоо. Зургаан сар эрхээ хасуулсны эцэст эргэн ирсэн дэлхийн гурван удаагийн аварга Жон Хиггинс энэ удаагийн тэмцээний финалд Марк Уильямсыг 10:9 харьцаатай хожиж, аваргалсан байна. Шотланд снукерч өчигдрийг маш хүнд байдалтай эхлүүлсэн ба Марк Уильямс 6:2 харьцаатай эхний өдөр хошуучилж, дараагийн өдөр дөрвөн фрэйм авахад л Их Британийн аваргаар гурав дахь удаагаа тодрох байлаа. Харин ням гаригийн өглөөг Уэльс снукерч амжилтаар үргэлжлүүлж, 85 оноогоор брэйк хийн эхлүүлсэн ч Хиггинс дараагийн хоёр фрэймд 90 болон 94 оноо авч харьцааг 7:4 болгожээ. Уильямс 70 оноогоор брейк хийн фрэймийн харьцааг 8:4 болгосон ч Шотландын снукерч 10 улаан бөмбөлгийг хартай авч, өнгийн бөмбөлгүүдээ алдалгүй авснаар 105 оноогоор брейк хийн 135 оноогоор хожиж, фрэймийн зөрүүг гурав болгожээ. Дараагийн гурван фрэймээс Хиггинс хоёрт нь хожиж, тооны харьцааг 9:7 болгосон байна. 17 дахь фрэймд Марк Уильямс оноогоор хошуучилж, хожлыг өөрийн болгох боломжтой байсан ч шар бөмбөлгийг алдсанаар ялалтын боломжоо үргээжээ. 76 оноогоор брейк хийсэн Хиггинс дараагийн хоёр фрэймд 64 болон 81 оноо авснаар 10:9 харьцаатай гайхалтай ялалт байгуулж, Их Британийн аваргаар гурав дахиа тодорлоо. 35 настай Хиггинс ийнхүү чансаагаа 7500 оноогоор ахиулж, нэмээд 100 мянган фунт стерлингээр дансаа зузаалсан байна

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж