АН-ын удирдлагад санал хүргүүлнэ | News.MN

АН-ын удирдлагад санал хүргүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

АН-ын удирдлагад санал хүргүүлнэ

Хувь хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг либертари үзэлтэй Ардчилсан намын хэсэг залуусын нэгдэл болох “Либертари үеийнхэн клуб”-ээс өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Тус хэвлэлийн бага хурлыг “Либертари үеийнхэн клуб”-ийн Удирдах зөвлөлийн гишүүн О.Чулуунбилэг, нарийн бичгийн дарга Б.Жавзансүрэн нар хийлгэсэн юм.

О.Чулуунбилэг хэлэхдээ “Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан хувьсгалын 20 жилийн ой болж Ардчилсан намын зүгээс хоёр дахь хувьсгал буюу эдийн засгийн хувьсгал эхэллээ хэмээн зарласныг намын гишүүдийн хувьд бид дэмжиж байгаа. Гэхдээ ардчиллын 20 жилийн хүрээнд Ардчилсан нам нийгэмд чиглэсэн томоохон зорилтууд тавихынхаа зэрэгцээ ирэх арван жилд нам дотооддоо бүхий л талаараа шинэчлэгдэж,  шинэ түвшинд гарч ажиллах бодит шаардлага үүссэн гэж бид үзэж байгаа юм. Тиймээс намын шинэчлэлийг ямар түвшинд хэрхэн хийх вэ гэдэг дээр манай “Либертари үеийнхэн клуб” гурван саналыг намын удирдлагуудад хүргүүлэхээр болж, энэ тухай та бүхэнд мэдээлж байна гэсэн юм. Тиймээс бид түүнээс энэхүү саналынх нь талаар тодрууллаа.

-Ардчилсан намын удирдлагуудад хүргүүлэх гурван саналыг тодруулахгүй юу. Түүнд ямархуу агуулгатай саналууд байна вэ?

-Нэгдүгээрт, бид Ардчилсан намын хүний нөөцийг сайжруулах бодлого явуулахыг хүсч байгаа юм. Учир нь Ардчилсан намд ойрын арван жилд тулгарах хамгийн том эрсдэл бол хүний нөөцийн хомсдол.  Залуучуудын төлөөлөл алдагдсанаар өвгөрсөн улс төрийн нам болж хатингарших аюул байна хэмээн бид харж байгаа. Улс төрийн нам гэдэг бол улс төрийн зах зээл дээр байгаа олон зуун төрийн бус байгууллагын нэг л хэлбэр. Ямар ч байгууллага зах зээл дээр оршин тогтнох улмаар хүрээгээ тэлэхийн тулд чадварлаг залуучуудыг ажиллах боломжийг нь хангасан албан тушаалд томилж, ажиллуулж байдаг. Тиймээс дараагийн 10 жилдээ Ардчилсан нам залуучуудтайгаа ажиллах, тэднийг дэмжих тусгай хөтөлбөр гаргах ёстой гэж үзсэн. Энэ хөтөлбөр нь намын залуучуудыг соён гэгээрүүлэх, улс төрийн ажилтанаар бэлтгэх талаар голлон анхаарсан байх ёстой гэж үзэж байгаа юм. Хоёрдугаарт, Ардчилсан намд бүтцийн шинэчлэл хийх хэрэгтэй байна.

-Бүтцийн шинэчлэл гэхээр юу билээ?

-Саяхан болж өнгөрсөн Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар намын дүрмийг шинэчлэх шийдвэр гаргасан нь их том шинэчлэлийн үүдийг нээсэн гэж манай клубынхан дүгнэсэн. Дүрэм шинэчлэх хүрээнд маш олон шинэчлэлийг хийж асуудлыг шийдэх боломжтой. Үүний нэг нь намын бүтцийг шинэчлэх ажил юм. Одоо байгаа намын бүтэц нь хэтэрхий босоо бөгөөд  тоталитари хэлбэрийн бүтэц учраас намын гишүүдийн хувийн ашиг сонирхолыг илэрхийлж огт чаддаггүй.  Тэр нь төрийн механизм даган бүрэлдсэн маш үрэлгэн бүтэц юм. Тиймээс намын шинэ дүрэмд намын гишүүдийг ашиг сонирхолоороо нэгдсэн клуб дугуйлангийн системийг хүлээн зөвшөөрч олноор нь байгуулж байж сая гишүүдийн ашиг сонирхол, хүсэл эрмэлзлэл намын бодлого шийдвэрт шууд тусдаг болно.

Гурав дахь санал нь Ардчилсан намын гишүүдийг бүртгэх бүртгэлийн систем бий болгох явдал гэж үзэж байна.

Өнөөдөр аль нам хэдэн гишүүнтэй вэ гэдгээ нарийн хэлж хэн ч чадахгүй. Намуудын удирдлагууд ч бүр мэдэхгүй төдийгүй улс төрийн зорилгоор хэт дөвийлгөн хэлдэг. Энэ нь намын рейтингид сайнаар нөлөөлдөг боловч нам өөрөө гишүүдтэйгээ тулж ажиллах тэднийг соён гэгээрүүлэх, мэдлэг мэдээллээр хангах, тодорхой үйл ажиллагаандаа татан оролцуулах зэрэгт гишүүдээ бүртгээгүйн улмаас  дутуу дулимаг ажил болж хоосон уриа хийссээр байгаад дуусдаг. Иймээс гишүүдээ бүртгэдэг бүртгэлийн системтэй болох, мэдээллийн дата бааз үүсгэх ажлыг Ардчилсан нам хамгийн түрүүнд яаралтай хийх ёстой гэж бид үзсэн. Ерөнхийдөө ийм саналыг бид  хүргүүлэх гэж байгаа юм л даа.

-Эдгээр саналыг намын гишүүд дэмждэг болов уу. Уг нь их аятайхан лs саналууд юм?

-Манай клубийн гаргасан энэ саналыг намын удирдлага Гүйцэтгэх зөвлөл дэмжсэн тохиолдолд бид эдгээр гурван шинэчлэлийг хийхэд өөрийн гишүүдийн хамт бүхий л талаар оролцоход бэлэн байгаа юм. Дэмжээгүй тохиолдолд ч бид энэ ажлуудыг эхний ээлжинд ардчилсан үзэлтэй залуучуудын дунд хийж эхлэх болно. Тиймээс энэ хэвлэлийн хурлаар дамжуулан манай ажлыг дэмжиж байгаа Ардчилсан намын гишүүн залуучуудыг бидэнтэй хамтран  ажиллахыг хүсч,  эдгээр шинэчлэлийг хийхийг уриалж байгаагаа бас дамжуулъя.

Г.Дарь

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

magal 2010-12-13 202.179.11.10

zob sanaa bna
gehdee saardahaasaa iluu bodittoi ul suuritai sudalgaatai toostootoi handmaar ym aa hii hoorlooroo yug ch oorchilohgui
zaluuchuudaa oorcdoo tatah ajil sanaachil olon humuusiig negtge
zaluuchuudiin yzel handlagiig oorchil
dargiin ym uu hen hegnii ybuulgaar ta nar hiigeed bgaa ym bis biz dee

Avatar

зочин 2010-12-13 202.126.92.6

баянзүрх дүүргийн Ардчилсан намын дарга асан Тогтохын Мөнхбаяр орон нутгийн сонгуульд намаа ХУ намд худалдсан 20 жил ардчиллын төлөө тэмцсэн ардчилал шударга ёс хүний эрх гэж яридаг боловч хүний эрхийг байнга бүдүүлгээр зөрчдөг ам ажил нь зөрдөг ямартаа л эмэгтэй гишүүнээ зодсон хэргээр шүүхээс ял сонсож байхав дээ олон хүн зодсон гэж байгаа тэр зодуулсан хүмүүс нь тухай бүрд нь шүүхэд өгсөн бол энэ нөхөр шоронгийн хадаас болсон байх ёстой өрөвдөхөөр өр өшиглөнө гэж жил 6-н сарын тэнсэн авчихаад баярлаад хүүхэн авч зочид буудалд орсон гэж байгаа тэнэгээ хөөрлөх юм тэнсэн чинь ял шүү дээ мангараа

Avatar

зочин 2010-12-13 202.126.92.6

баянзүрх дүүргийн Ардчилсан намын дарга асан Тогтохын Мөнхбаяр орон нутгийн сонгуульд намаа ХУ намд худалдсан 20 жил ардчиллын төлөө тэмцсэн ардчилал шударга ёс хүний эрх гэж яридаг боловч хүний эрхийг байнга бүдүүлгээр зөрчдөг ам ажил нь зөрдөг ямартаа л эмэгтэй гишүүнээ зодсон хэргээр шүүхээс ял сонсож байхав дээ олон хүн зодсон гэж байгаа тэр зодуулсан хүмүүс нь тухай бүрд нь шүүхэд өгсөн бол энэ нөхөр шоронгийн хадаас болсон байх ёстой өрөвдөхөөр өр өшиглөнө гэж жил 6-н сарын тэнсэн авчихаад баярлаад хүүхэн авч зочид буудалд орсон гэж байгаа тэнэгээ хөөрлөх юм тэнсэн чинь ял шүү дээ мангараа

Avatar

Зочин 2010-12-13 182.160.44.161

Залуучууд байж арай шинчлэлтийг хүсмээр юм Бас л албан тушаал сандал суудал хүсээд байх юм Энэ нам дагаж амьдардаг залуусыг би ер ойлгодоггүй юм Уг нь бол улс төрийн намуудыг гишүүнчлэлэгүй болгох шаардлага тавих хэрэгтэй ш дээ

Avatar

zochin 2010-12-13 202.180.218.254

Mash zuv sanaanuud bnaa Olon oligarhi udirdlaguudaas ni garaagyi garah ch ygyi sanaanuud bna Engiin hirnee zailshgyi hiih shaardlagatai Amjilt hysie zaluuchuudaa

Avatar

ganaa 2010-12-13 202.131.233.178

Монголчууд бид хүнснийхээ хэрэглээний ихэнх хувийг гадаадны импортын бүтээгдэхүүнээр бүрдүүлж жилийн дөрвөн улирлын хагаст нь уушиг цээж хордуулсан утаагаар амьсгалж байна Бидэнд эрүүл хүнс эрүүл агаар хэрэгтэй Ядаж эрүүл хүнсэндээ монгол хөрсөнд ургасан монголчуудын үйлдвэрлэсэн BAGRO brand бүтээгдэхүүнийг хэрэглэцгээе

Avatar

www.terguun.net 2010-12-13 203.169.52.110

Монгол секс

Avatar

Зочин 2010-12-13 202.170.80.11

Баянзүрх дүүргийн VI хорооны Цэргийн 44 гэж нэршиж заншсан тус байрны оршин суугчид эрх ашиг нь зөрчигдөж байна хэмээн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ

Уг байранд 44 өрхийн 200 орчим иргэн оршин суудаг байжээ Хөгжил сууц өмчлөгчдийн холбоо нь тэднээс зөвшөөрөл авалгүй байрыг хураан авсан байна Үүнээс хойш яг нэг жил дөрвөн сар болсон ба дээрх хугацаанд тус барилга овоолгоотой шороо болон хувирчээ

2009 оны есдүгээр сард хотын захиргаа оршин суугчид болон ажил үйлчилгээ эрхлэгчдийг хүлээн авч уулзсан байна Тухайн үед дөрвөлсөн гэрээ хийж өгнө гэсэн боловч одоо хүртэл хийгээгүй байгаа аж

Avatar

zurh sudas 2010-12-13 202.70.39.253

та цусны эргэлтийн тогтолцооны эмгэгтэй бол даралт ихсэх хуян хөөрөх зүрхний шигдээс ишеми тархины цусан хангамжийн дутагдал зэрэг өвчлөлтэй бол бидэнд хандаж эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар лекцэнд сууж зөвөлгөө авна уу 96665038 br

Avatar

Зочин 2010-12-13 182.160.17.64

Чадахгүй тоглоомоор үхсэнээ хийж тоглож ашигт малтмал олборлоно лиценз миценз өгнө гэж солиорцгоодог байнаа Энэ новшийн ардчилагчид гэдэгээр далимдуулж луйварчид улс орноор минь естой наадаж байх шив Хэдэн жилийн дараа газар нутаггүй болох нь байна шүү дээ Энэ алдаагаа хурдан засмаар байна

Avatar

zochin 2010-12-13 202.180.218.254

Nam hamaaralgui buh l hun ardchilsan uzeltei bh Saihan sanaachlaga ch heregjih ni yu l bol

Avatar

Зочин 2010-12-13 182.160.17.64

АН улс орныг минь худалдах эх суурийг тавьсан Одоо энэ алдаагаа зас

Avatar

www.freecall.mn 2010-12-13 202.170.67.217

Сайн байцгаана уу
Манай Компани
та бүхэнд дэлхийн 200 гаруй оронруу маш хямд үнээр ярьж болох Freecall Картыг санал болгож байна холбоо барих утас 11350550

Avatar

Зочин 2010-12-13 202.55.191.22

AH MAH xoyor yag adilxan baix ni argagvi sh dee Tolgoid ni social democrate vzeltnvvd baigaa yum chini Neg taldaa bagtval taarna Tegeed Ardchilsan nam ardchilaliin vnet zvilsiig xadgalj xamgaalj yavbal taarna Social democrate vzlee yag barimtalaad yavdag bol ch bas yaaxav Socialist vzel rvv xaltirchix geed baigaa xvmvvsiig yu gex ve dee

Avatar

Дэмжиж байна 2010-12-13 180.149.96.98

Ажиллах бүтээх зориг эрмэлзлэлтэй эх орноо гэсэн зүрхтэй дүү нартаа баярлалаа
Юу ч бодож сэтгэхгүй яваа олон амьтан байгаач санаж сэдэж байгаа та нарыгаа дэмжинэ ээ

Avatar

Зочин 2010-12-13 202.179.10.226

umxiirsun tolgoid yamarch bie suul zalgaad nemergui mongolchuud ixenx ni l ardchilaliig demjideg teglee geed AN-iig bolj demjideggui yum unen dampuu nam ali deereeseeliim bsan tsaashdaa ch deerdexgui bololtoi

Avatar

Зочин 2010-12-13 202.180.218.251

bolj l bn

Avatar

Дэмжигч 2010-12-13 182.160.14.172

Би ч бас дэмжмээр байна Маш зөв санаа байна Хандив өгмөөр байна Яаж холбоо барих вэ

Avatar

Дэмжиж байна 2010-12-13 202.179.20.245

Дэмжиж байна Гэхдээ Алтанхуяг шиг даргыг зайлуулахгүй бол сайхан санаачлага болоод л үлдэх байхдаа Та нарыг яаж дэмжих вэ данс энэ тэр байдаг уу бага ч гэсэн мөнгө өгвөл

Avatar

Алтанхуяг 2010-12-13 183.81.169.3

Би дэмжихгүй Юун нам би МАХН-ын дарга асан Баярын эрүүл мэндийн төлөө залбираад завгүй байна

Avatar

Zochin 2010-12-13 202.131.227.149

Odoo MAN-iinhan AN-iin ajliig hiih yum baina l daa hehe

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж