Ерөнхий сайдын айлчлал өнөөдрөөс эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдын айлчлал өнөөдрөөс эхэлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-д хийж буй айлчлалаа Москвагийн цагаар өнөөдөр 12.00 цагт эхлүүлэх ажээ. Айлчлалын хамгийн анхны арга хэмжээ нь ОХУ-ын Тээврийн сайд, худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга И.Е.Левитин Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод бараалхсанаар эхлэх юм байна. Одоо бол ОХУ-д 07.00 цаг өнгөрч буй бөгөөд Монгол Улс ОХУ хоёр даруй 5 цагийн зөрүүтэй аж.

Харин Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тэргүүтэй айлчлалын бүрэлдэхүүн энэхүү цагийн зөрүүг ашиглаж, өнөөдөр өглөө 07.45 цагт эх орнооосоо морджээ. Түүний энэ удаагийн айлчлал энэ сарын 13-16-ныг хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путинтэй яриа хэлэлцээ хийж, бусад удирдах хүмүүстэй уулзан, Монгол, Оросын стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай хамтарсан Тунхаглалын үзэл санааны дагуу хоёр орны харилцаа, худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.  Мөн  хоёр орны бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцож, Москва хотноо ажиллаж, амьдарч, сурч байгаа нутаг нэгтнүүдтэйгээ уулзахаар төлөвлөөд байгаа юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж