Бямба
гаригийн vдэг аварга том модон баримлыг шатаах зан vйлээс улбаатайгаар
"Burning Man" хэмээн нэрлэсэн нэгэн сонирхолтой vйл ажиллагаа жил бvрийн
намар буюу есдvгээр сард зохиогддог. Америкийн бvх нийтийн баяр болох
хєдєлмєрийн баярын єдрvvдтэй давхцан зохион байгуулагддаг энэхvv vйл
явдал ємнєд Nevada дахь Black Rock Desert нэртэй vржил шимгvй бvс нутагт
болдог. Даваа гаригт эхэлж, бямба гаригт дуусгавар болдог энэхvv vйл
явдалд оролцогчид тус vйл явдлыг нийгэм дэх сорилт, хувь хvний єєрийгєє
илэрхийлэх шинж чанар, єєртєє итгэлтэй байдал гэх зэргээр тайлбарладаг
аж. Burning Man фестивалийг нэгдмэл байдлыг тогтоох vндсэн зорилго бvхий
ашгийн бус байгууллага болох Black Rock City, LLC-гийн зvгээс зохион
байгуулдаг бєгєєд зургаан гишvvн бvхий энэ компани нь сайн дурынхны
оролцоог маш их дэмжиж ажилладаг байна. Burning Man-ы эхлэл 1986 оны зун
нар буцдаг єдєр Larry Harvey, Jerry James гэсэн хоёр найз хэдэн нєхдийн
хамт Сан-Францискогийн Baker Beach-д 2.7 метр єндєртэй модон хvн болон
модон хvнээс арай жижгэвтэр модон нохойг шатаан галын наадам хийснээр
тавигдаж, єнєєг хvртэл жил бvр зохион байгуулагдаж иржээ. 1995 оноос
хойш тодорхой сэдвийн хvрээнд зохиогдох болсон тус фестивалийн энэ
жилийн vйл ажиллагаа Metropolis: The Life Of Cities сэдвийн дор
зохиогдож, анх удаагаа 50 гаруй мянган хvн оролцсон байна.
Үргэлжлэл