Уянга сум бизнес хөгжлийн төвтэй болов

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Уянга сум бизнес хөгжлийн төвтэй болов

Өвөрхангай аймгийн хэмжээнд 2010 оныг “Орчноо тохижуулах жил”-ийн хүрээнд Уянга сумын удирдлагууд ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлсний үр дүнд хөдөө орон нутагт амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэхэд ихээхэн анхаарч ажилласан юм. Бүтээн байгуулалт, сумын өнгө үзэмж, байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн гадна, дотор талын тохижилт үйлчилгээнд чанарын өөрчлөлтийг гарган , сумын ЗДТГ-ын хуучин барилгыг 73 сая төгрөгөөр засварлан “Сумын бизнес хөгжлийн төв” болгон тохижуулж, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжин, нийт 100 гаруй хүнийг ая тухтай ажлын байраар хангасан байна.

2010 онд нийт 215.0 сая төгрөгийг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтанд зарцуулсан нь сумын хэмжээнд чамлахааргүй амжилт бөгөөд жилийн ажилд бодит санаачлага, зүтгэл гарган ажилласны үр дүн гэж орон нутгийн удирдлагууд онцолж байна.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж