
Хөдөө аж ахуй, машин механизмын шалгалтанд 42 хүнээс 24, авто зам барилгын засварт 27 хүнээс 20, хүнд автомашины оператор дээр хамгийн их буюу 183 хүнээс 43, хүнд автомашины засварчин дээр 48 хүнээс 26, барилгын угсрагч, өрөгч, шаварчин мэргэжлээр 42 хүнээс 23, цахилгааны мэргэжлээр 79 хүнээс 27 тус тус шалгалтанд тэнцэж, ярилцлагын эцэст мэргэжил тус бүрээр хуваарийн дагуу 20 хүн авч анги дүүргэлт хийж, үүнээс гадна эрүүл мэнд, цагдаагийн тодорхойлолтыг үндэслэн хасагдах магадлалтай гэж үзэн мэргэжил тус бүр дээр 5 хүнийг нөхөн байршуулахаар нөөцөө бүрдүүлээд байна.
Үндэсний мэргэжилтэнг бэлтгэх ажлын хэсэг албан ёсны хурлыг зохион байгуулж, цагдаагийн хэрэг холбоотой эсэх лавлагаа, эрүүл мэндийн шинжилгээнд хамруулан дахин бүртгэлийг энэ сарын 20-нд хийж дуусган Мэргэжил үйлдвэрлэлийн төв, ажлын хэсэг шийдвэр гарган мэргэжлийн сургалтыг 2011 оны нэгдүгээр сарын нэгний өдөр эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна.
Б.Батчимэг