Жишиг сум болох зорилттой ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Жишиг сум болох зорилттой ажиллаж байна

Өвөрхангай аймгийн Баянгол сум “Улсын жишиг сум” болох зорилт тавин ажиллаж байна.  Энэ зорилтын хүрээнд аймгийн Засаг даргын 2009 оны 400 тоот захирамжийг хэрэгжүүлэхээр 210 гаруй сая төгрөгийг орчноо засварлаж тохижуулах ажилд зарцуулаад байна.

Тухайлбал: Сумын ЗДТГ-ын гадна хайсыг будаж засварлах, хос арслан бүтээх, цонхыг вакумжуулах, плитадах, иргэдийг мэдээллээр үйлчлэх өрөөг тохижуулах, Өндөр-Өнц багийн төвийг шинээр барих зэрэгт 97.3 сая гаруй төгрөгийг зарцуулжээ.

Сумын эмнэлэг 8210 долларын хөрөнгө оруулалтаар биеийн тамир спортын иж бүрэн талбай, гадна талбай, стандартын бие засах газрыг байгуулахад 3.7 сая төгрөг зарцуулан байгууллага, иргэд бүр газар тариалан, цэцэрлэгийн мод, жимс тариалж жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, иргэдийн амьжиргааг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарсан нь энэ онд улсын жишиг сумын болзолыг аймгийн хэмжээнд ханган ажилласан онцлогтой юм. Хэрвээ хангайн бүсэд шалгарсан тохиолдолд улсын хэмжээний жишиг /загвар/ сумыг улсын хэмжээнд шалгаруулан 100.0 сая төгрөгөөр урамшуулдаг болзолтой ажээ.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж