Рекламны фестивалийн шилдгүүд тодорчээ

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

Рекламны фестивалийн шилдгүүд тодорчээ

“Бидэнд ойрхон ирээдүй” нийгмийн сэдэвт рекламны фестиваль бүтэн сарын хугацаанд үргэлжилж, өчигдөр дүнгээ гарган, шилдгүүдээ тодрууллаа.

Хүний оюун санаанд ухаарал хайрласан нийгмийн сэдэвт рекламны уралдааныг видео, радио, сонин, хэвлэлийн шилдэг реклам, гар утасны шилдэг реклам гэсэн дөрвөн төрлөөр зохион байгуулжээ.

Ингээд  шилдгийн шилдэг Гран-при шагналаар “Намуун дээд” продакшны “Хүүхэд харж, сурч байна” бүтээл шалгарч, шилдэг видео рекламаар “Hero Entertainment”-ийн “Сайхан сэтгэлд харам үгүй”, шилдэг радио рекламаар “Улаанбаатар радио”-гийн найруулагч Мөнгөнхүүгийн “Анд минь бүү гутар” , сонин хэвлэлийн шилдэг  рекламаар /фото/ н.Нямгэрэлийн “Нүүх үү? Үлдэх үү?”, гар утасны шилдэг рекламаар Ж.Батбаярын “Ногоон ирээдүй” бүтээлүүд тус тус  шалгарсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж