Өнгөрсөн хоногт өвчлөл нэмэгдээгүй

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Өнгөрсөн хоногт өвчлөл нэмэгдээгүй

Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Хэнтий, Төв, Говь-Сүмбэр аймгуудын 25 сумдын нутаг дэвсгэрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарснаас хойш өнөөдрийн байдлаар нийт 25 мянга 930 толгой мал өвчилснийг бүрэн устгаад байна. Өнгөрсөн хоногт өвчлөл нэмэгдээгүй. Шүлхий өвчинтэй тэмцэх ажилд 408 хүн, 16 мотоцикл, 86 автомашин техниктэйгээр, устгал, ариутгал хяналтын 41, хөдөлгөөнт хяналтын 14 цэгт үүрэг гүйцэтгэж байна.

Улаанбаатар хотын есөн дүүрэг, зургаан аймгийн 71 сумын 6.69 сая толгой малыг вакцинжуулахаас 6.62 сая толгой малыг вакцинжуулсан нь 98.8 хувьтай байна. Дорноговь аймгийн Их-Хэт, Өргөн сумдын нутагт 19, Хэнтий аймгийн Дархан, Баянмөнх, Хэрлэн, Мөрөн сумдын нутагт 191, Төв аймгийн Баянжаргалан, Баян сумдын нутагт 1027, Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумын нутагт 73 толгой мал өвчилснийг устгаад байгаа аж.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж