Rio Tinto ба Ivanhoe ОюуТолгой хамтран ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Rio Tinto ба Ivanhoe ОюуТолгой хамтран ажиллаж байна

Британи-Австралийн уул уурхайн Rio Tinto ба Канадын Ivanhoe Mines хоёр Монголын Оюутолгойн алт, зэсийн орд газрыг ашиглах шинэ гэрээ байгуулсан тухай Мельбурнаас мэдээлсэн байна. Гэрээний дагуу Rio Tinto нь төслийг хэрэгжүүлэгч оператор болох ба Ivanhoe Mines-т төсөлд заагдсанаас зурегаан сараар нэмэн ажиллах учраас сан­хүү­жилт өгнө.  Ivanhoe компанийн удирд­лагатай тохиролцсоны дагуу Rio Tinto нь 1,8 тэрбум ам.долларыг Оюутолгойн орд газрыг ашиглахад нь зориулан олгохоор болжээ. Энэ тухай уг компанийн хэв­лэлийн мэдээнд өгүүлсэн байлаа.

Үүний зэрэгцээ Британи-Австралийн аварга компани нь Ivanhoe компанийн хөрөнгө дэх өөрийн хувийг 49 хувь хүртэл нэмэгдүүлэн Канадын компанийн 20 сая хувьцааг авах ажээ.

Хооронд нь зөрөлдөөн гарсны улмаас компаниуд 2010 оны аравдугаар сард Оюутолгойг хамтран ашиглахаас татгал­захаар төлөвлөсөн байжээ.

Сануулахад, Rio Tinto ба Канадын Ivanhoe өнгөрсөн оны аравдугаар сард Монголын Засгийн газартай гэ­рээ байгуулсан юм. Тэр нь Британи-Авст­ралийн компани нь Ivanhoe компанийн хөрөнгөд өөрийн оролцоог 19,7 хувьд хүргэх боломжийг өгсөн байв. Гэхдээ тэд 2006 онд ажилжааныхаа тохиролцоог хийж чадсан байлаа. Оюутолгойг ашиглах стратегийн түншлэлийн хүрээнд Rio Tinto  нь Канадын компанийн 9,95 хувийн хувьцааг авсан байлаа.

Оюутолгойн орд газрын үйлдвэрлэлийг 2013 онд эхлэх төлөвлөгөөтэй. Нийт төс­лийн зардал нь гурван тэрбум ам.доллар болох юм. Үүний 34 хувийг Монголын Засгийн газар эзэмших юм.

Rio Tinto нь дэлхийн гурав дахь том уул уурхайн компани бөгөөд түүний хоёр листинг нь Лондон, Австралийн хөрөнгийн биржид байрласан ба гол төв нь Их Британид байрладаг. Бри­тани-Австралийн уулын баяжуулах кор­порацийн цэвэр орлого 2010 оны эхний хагас жилд 5,85 ам.доллар болсон байна.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж