АНУ-ын дипломат албаны тэргүүн буюу хатагтай Хиллари Клинтон огцрох гэж байгаа тухай цахилгааныг Вашингтоноос авсан хэмээн Израилийн Гадаад хэргийн яам мэдээлж байна. Цуу яриагаар Хилларийг Нью-Йорк мужийн удирдах ажилд очно хэмээн Оросын «Эхо Москвы» агентлаг дамжуулжээ.
Хиллари Клинтоны огцрох тухай яриа нь түүний ажил нэгтнүүдтэйгээ хийсэн уулзалтаас тодорхой болсон гэнэ. Тэрбээр өөрийн ажил албандаа сэтгэл дундуур байгаа ажээ. Хатагтай Клинтон саяхан Ойрхи Дорнодоор айлчлаад ирсэн ба огцрох тухайгаа ямар нэгэн тайлбар хийгүй. Иймэрхүү яриаг Ойрхи Дорнодын үйл ажиллагаанд сэтгэл дундуур хүмүүс гаргаж байна хэмээн ажиглагчид үзэж байна. Израиль ба Палестин хоёр АНУ-ын гаргаж буй хүчин чармайлтад дургүй байгаа. Харин телевизийн сэтгүүлчид “өөрийн ухаантай ямар ч улстөрч “дэлхийн хамгийн шилдэг албан тушаалаас” татгалзахгүй” хэмээн мэдээлж эхэлсэн байна.
Ш.Мягмар