Зурагт үзэнгээ жин хасах арга

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Зурагт үзэнгээ жин хасах арга

1. Хоёр минутын завсарлагатай дээс тогло. Энэ маягаар 4 удаа давтан хийгээрэй.   ( Дор хаяж 111 калори хасна)
2.  Киноны дундуур зар сурталчилгаа гарах үеэр шатаар дээш доош гүй.  ( 42 калори хасна)
3. Буйдангынхаа урд явган суугаад, энэ хэвээрээ нэг минут  байна. Энэ маягаар дөрвөн удаа давтан хийгээрэй.  (80 калори хасна )
4. Шалан дээр хажуугаараа харж хэвтээд хөлөө таван минут орчим өргө. (50 калори хасна)
5. Нэг минут орчим мөрний дасгал хий.  Хоёр удаа давтан хийгээрэй.  (20 калори хасна )
6. Угаалгын өрөө рүүгээ гүйж, бме засахдаа бүтэн суулгүйгээр бие засаад буцаж гүй. (30 калори хасна )
7. Шалан дээр дээш харж хэвтээд гараа толгойнхоо ард авч босч суу. Үүнийг гурван удаа давтан хийгээрэй.  (17 калори хасна )
8. Хийлдэг бөмбөг дээр нуруугаараа хэвтээд босч суухыг хичээ. Энэ дасгалын дөрвөн удаа давтаж хийвэл 50 калори хасна.
9. Хэрэв бөмбөлөг дээрх дасгалыг хийж чадахгүй бол бөмбөлөг дээр 1 цаг орчим цэх суухад 38 калори хасна.
 10. Телевизээс  хол зогсоод нэг хөл дээрээ тэнцвэрээ аван нөгөө хөлөө арагш сунган таван удаа сууна.  (37 калори хасна )
11. Телевиеийнхээ урд  суниах байдлаар нэг минут орчим хэвт. Үүнийг хоёр удаа давтан хийнэ. (35 калори хасна)
12. Буйдан дээрээ толгойгоо унжуулан хөлөө дээш өргөж 90 градусын өнцөг гарган хэвт. Үүнийг зар сурталчилгээ дуусах хүртэл ч үргэлжлүүлж болно. (30 калори хасна )

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж